当院の特徴

Манай эмнэлэг нь бусад эмнэлгүүдтэй харьцуулахад оношлогооны багж төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд өвчтний биеийн байдлыг бүрэн дүүрэн алдаагүй оношлох чадвартай юм.
Урд нь эрт оношлуулж эрт эмчилүүлэх гэж ярьдаг байсан бол одоо бид нар метаболизмийн синдром г.м суурин иргэншилийн өвчинүүдэд гол анхаарлаа хандуулан тухайн хүн одоогийн өөрийн биеийн байдлаа мэдэж түүндээ тохируулан эрүүл мэндээ хамгаалах нь чухалд тооцогдож байна.
Эмчилгээний хувьд мэс заслын бус дурангийн эмчилгээ болон тархи судасний өвчин, цус харвалт, тархины цус алдалтаас гаралтай саажилтын нөхөн сэргээх эмчилгээг тус тус явуулж байна.


1. Хөхний хорт хавдарын шинжилгээ

Мамографи болон хөхний эхо аль аль нь хөхний хорт хавдарын оношилгоонд зайлшгүй шаардлагатай.

Их сургуулиудын эмнэлэг болон мэргэжилийн эмнэлэгүүдэд уг шинжилгээ нь маш их эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд өвчтөн заримдаа 1 сар түүнээс ч илүү урт хугацаагаар хүлээх шаардлагатай болдог

Тус эмнэлэгт мамографийн мэргэжилийн эмч ажиллаж байгаа бөгөөд бид шинжилгээг тэр дор нь хийгээд зогсохгүй мөн шинжилгээний үр дүнг тэр өдөрт нь таньд өгөх болно. Ингэснээр та удаан хүлээж санаа зовох зүйлгүй болно.

Ялангуяа мягмар гариг бүр манай хөхний хавдарын үзлэгийн бүх эмч нар бүгд эмэгтэйчүүд байдаг.

【マンモグラフィ】Мамографи аппарат 【エコー室】 Эхо өрөө

2. VSRAD

VSRAD ньVoxel-Based Specific Regional Analysis System for Alzheimer’s Disease гэсэн утга бүхий товчилсон англи үг бөгөөд MRI ашиглан Алзхаймар өвчинийг эрт оношлох систем юм.

Алзхаймар буюу мартагнах өвчин нь эдгэрдэггүй өвчин бөгөөд эмчилгээ нь бас хүндрэлтэй байдаг. Уг өвчнийг эрт оношлох нь үр дүнтэй эмчилгээ явуулахад маш чухал юм. Тиймээс манай эмнэлэг, таныг санаа зоволтгүй урт наслахыг хүсвэл уг шинжилгээг хийлгэхийг зөвлөж байна.

【MRI室】 MRI өрөө

Дээш буцах


3. Өөхөн давхрагын шинжилгээ

Метаболизмийн синдроми нь суурин иргэншилээс үүдэлтэй өдөр дутам ихэсч буй аюулт өвчин бөгөөд зүрхний шигдээс болон цус харвалтын гол эх үүсвэр нь болдог. Өөхөн давхрагийн эрт оношилгоо нь эрүүл сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө.

Манай эмнэлэгт өөхөн давхрага хэмжих түгээмэл багжнуудийн оронд бид СТ рентген ашиглан өөхөн давхрагийг нарийн тодорхойлж байна. Метаболизмийн синдромийн үзлэг долоо хоног бүрийн хагас сайн өдөр 2 цагаас явагдаж байна.

【CT室】 СТ рентген

Дээш буцах


4. Ясны сийрэгжилт

Ясны сийрэгжилт нь нас ахих тусам улам ихэсдэг.

Ясны сийрэгжилтийг хэмжих нь яс сийрэгжих өвчнийг оношлох болон түүний хир хэмжээг мэдэхэд хэрэгтэй.

Манай эмнэлэгт та уг үйлчилгээг ортопэди тасгаар заавал оролгүйгээр шууд авч болно.

【骨密度測定装置】 Ясны сиирэгжилт хэмжих аппарат

Дээш буцах


5. Дурангийн эмчилгээ

Дурангийн эмчилгээ нь олон эмнэлэгт хийгдэж байгаа боловч, Кацушика дүүрэгт дурангийн эмчилгээ нь хэвтэрийн дэглэмийг шаарддаг учир цөөн тооны эмнэлэг уг эмчилгээ хийгдэж байна. Манай эмнэлэгт тусгай мэргэжилийн эмч мэргэжилнүүд эмчилгээ оношлогоог явуулж байна.

Ходоод болон шулуун гэдэсний салстийн хорт хавдар авах (EMR, полип авах ), Цөсний хүүдийний чулуу авах (EST), улаан хоолойны уйланхайг боох (EVL, склеротерапи 、ходоодны дурангийн эмчилгээ (PEG) г.м эмчилгээг тус тус явуулж байна.

Манай эмнэлгийн эмч нар оношлогооноос эхлээд эмчилгээний дараах үзлэг хүртэл хяналт тавин ажиллана.

【内視鏡室】 Дурангийн өрөө

Дээш буцах


6. Тархи судасны өвчиний нөхөн сэргээх эмчилгээ

Тархи судасны өвчин болох цус харвах, тархины цус алдалт нь нас ахих тусам улам нэмэгддэг өвчин юм.

Тархи судасны өвчин нь үйл хөдөлгөөнд хүнд гэмтэл учруулах бөгөөд өвчтөн болон өвчтөний ар гэрт санхүүгийн хүндрэл учруулдаг.

Манай эмнэлэгт хөдөлгөөний дутагдал болон саажилтыг нөхөн сэргээх эмчилгээгээр эмчилж байна. Эмнэлгийн 2 давхарт нөхөн сэргээх тасаг байрлах бөгөөд бүх төрлийн нөхөн сэргээх эмчилгээ явуулж байгаа болно.

【リハビリ室】 Нөхөн сэргээх эмчилгээний өрөө

Дээш буцах


7. Элэгний тусгай мэргэжисэн эмнэлэг

Манай эмнэлэг нь Токио хотын Элэгний мэргэжисэн эмнэлэгийн нэг юм. Хэрвээ та гепатитис С ийн интерферон эмчилгээ хиилгэх бол мөнгөн тусламж авах боломжтой.

Кацушика дүүрэгт 8 батламжит мэргэжилийн эмнэлэг байдаг бөгөөд түүний нэг нь манай эмнэлэг болно

Дээш буцах



看護部
医療法人財団 謙仁会 亀有病院

〒125-8520
3-36-3 Камеари Кацушика-ку, Токио, Япон

地図はこちら

Камеари эмнэлэг нь дотор, мэс засал, ортопеди, дуран, бүтэн биений үзлэг, СТ, MRI, рентген зураг г.м үйлчилгээ үзүүлж байна.

Утсаар холбогдох
TEL : 03-3601-0186
FAX : 03-3604-5518

Е-майлаар холбогдох

kamearihospital@kameari-hp.com

亀有病院携帯サイト
Энэ QR код ашиглан гар утаснаас орж үзэх