理事長あいさつ

亀有病院 新理事長 石川 博久 Камеари Эмнэлэг Захирал Ишикава Хирохиса
Захирал: Ишикава Хирохиса
Боловсрол: Токио Жиккей Анагаахын Их сургууль 1994 он төгсөгч
Мэргэжил: Ерөнхий ортопеди, Гэмтэл
Гишүүнчлэл: Ортопеди мэс засалчидын холбоо

Манай эмнэлэг нь1941 онд одоо байгаа газраа, манай өвөө болох Ишикава Хиротошигийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан юм. Тэр цагаас хойш буюу дайны дараах хүнд үеэс өнөөдрийг хүртэлх 67 гаруй жилийн хугацаанд бид орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулан ажилласаар байна.

Энэ удаа би өмнөх захирал Ишикава Сатошигийн тэтгэвэрт гарсаны дараа 3 дахь үеийн захирал болж байна.

Би хүүхэд үеээ ихэнхдээ эмнэлэгт өнгөрөөсөн юм. Тэр үеийн дурсамжаас надад аавын маань гэмтлийн өвчтөнүүдээ цаг завгүй үзэж, яаралтай түргэн тусламжийн өвчтөнгүүдийг өдөр шөнөгүй хүлээн авч эмчилж байсан дүр зураг миний оюун ухаанд гүн гүнзгий үлджээ.

Манай эмнэлгийн уриа нь "Нийт иргэдийн төлөөх эрүүл мэндийн үйлчилгээ" бөгөөд энэхүү уриаг манай аав захирал байхдаа үнэхээр амьдралдаа мэргэжилдээ хэрэгжүүлэн ажиллуулж байжээ.

Би гэр бүлийнхээ энэхүү үнэт зүйлийг үргэлжилүүлэн авч явах бөгөөд ажилчидаа шударгаар удирдан, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллах болно.

Орон нутгийн иргэдээсээ биднийг дэмжин ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна.

2009 он 11 сар Камеари эмнэлгийн захирал Ишикава Хирохиса


院長あいさつ

亀有病院 院長 医学博士 塚本 剛 Камеари эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Цукамото Цуёоши
Захирал: Цукамото Цуёоши
Боловсрол: Чибагийн Анагаах ухааны их сургууль 1957 он төгсөгч
Мэргэжил: Ерөнхий мэс засалч, Хөхний мэс засал
Гишүүнчлэл: Японы мэс засалчдын холбоо

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яамны гол хэрэгжүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн шинэчилэлтийн нэг нь эмнэлгүүдийн хамтийн үйл ажилгаа юм. Жишээлбэл, хэрвээ хорт хавдарын өвчтөн байвал түүнийг томоохон их сургуулиудын нарийн мэргэжилийн эмнэлэгт үзэж эмчилэн харин дунд зэрэглэлийн эмнэлэг нь томоохон эмнэлэгүүдэдээ туслан ажиллах хэлбэр юм. Нарийн мэргэжсэн амбультори эмнэлэг нь энгийн гэдэс өвдөлт ханиаднаас авахуулаад хорт хавдарын эцсийн шатанд орсон өвчитний эмчилгээ үйлчилгээг хийх чадвартай байх ёстой юм. Энэхүү үзэл бодол нь өнгөц харахад энгийн мэт боловч амьдралд хэрэгжүүлэх нь амар биш юм.

Жишээ нь, хэрвээ манай дүүрэгт нэг өвчтөн цээжний хөндийн цус алдалтаас болон яаралтай мэс заслын тусламж авах болсон үед яах вэ? Манай дүүргийн томоохон эмнэлэг бүр яаралтай мэс заслын тусламж үзүүлэх бололцоогүй байдаг. Тиймээс зурагт болон сонингийн мэдээнүүдээс бид нар яаралтай тусламж хайн цаг алдан хүндрэлд орж нас барсан тохиолдолыг цөөнгүй сонсдог билээ. Дүүрэг нь чухамдаа яаралтай түргэн тусламжийн мэс засалд бэлэн эмнэлгийн ор гаргах чадвар бүхий хангалттай тооны эмнэлгүүдтэй байх шаардлагатай юм.

Манай эмнэлэг нь мэргэжилийн түргэн тусламжийн мэс засал хийх чадвар бүхий мэргэжилийн болон техникийн нөхцөлийг хангаж чадсан эмнэлэг бөгөөд үүгээрээ ч бид нар ард иргэдийн эрүүд мэндийн манаанд зогсох үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байна.

"Өвчитнүүдийнхээ талд зогсон эрүүл мэндийн тусламж үзүүлэх" болон " Халуун дулаан чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх" гэсэн уриан дор бид нар өвчтнүүдтэйгээ илүү дотно холбоос тогтоож ажиллахыг эрхэм үүргээ болгон ажиллаж байна

▲ Дээш буцах



看護部
医療法人財団 謙仁会 亀有病院

〒125-8520
3-36-3 Камеари Кацушика-ку, Токио, Япон

地図はこちら

Камеари эмнэлэг нь дотор, мэс засал, ортопеди, дуран, бүтэн биений үзлэг, СТ, MRI, рентген зураг г.м үйлчилгээ үзүүлж байна.

Утсаар холбогдох
TEL : 03-3601-0186
FAX : 03-3604-5518

Е-майлаар холбогдох

kamearihospital@kameari-hp.com

亀有病院携帯サイト
Энэ QR код ашиглан гар утаснаас орж үзэх