Эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай зүйлсийг таньд тайлбарлаж өгөх бөгөөд, хэрвээ та ойлгоогүй бол хэвтсэний дараа сувилагчаас лавлан асууж болно.
- Эмнэлэгт хэвтэх журам
Өөр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчтөн танилцуулга захиагаа авчирч ирнэ үү. Урд нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан бол эмнэлгээс гарсан бичиг баримтаа авчирна уу.- Эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг хэвтэхээс өмнө гардуулна
- Эмнэлэгт хэвтэхэд шаарлагатай бүх бичиг баримтыг бөглөөд эмнэлэгт хэвтэх баталгааны 50000 иен болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр эсвэл эрүүл мэндийн бичгээ авчирна уу
- Эмнэлэгт хэвтэхэд авчирах зүйлс
Эрүүл мэндийн даатгал, өвчтний кард, тамга нойлын хэрэглэл, сахлын хутга, савх, халбага, цайны аяга, ариун цэврийн цаас, улавч, оймс г.м - Эмнэлгийн хувцас болон алчуур хөлслөх
Эмнэлгийн ариун цэвэр болон халдваргүйжилэлтийн тулд, алчуур болон эмнэлгийн хувцасыг хөлсөлж байгаа болно. Анкетанд хэрэгцээтэй зүйлсээ бичээд сувилагчийн төвд өгнө үү. Санал хүсэлтээ тухайн хэвтэж буй тасагтаа хэлнэ үү. - Живхэвчийн талаар
Эмнэлгээс живхийг өгөх болно. Живх нь нь энгийн хог биш болно. Живх нь халдварт хаягдалд тооцогддог болохыг анхаарна уу. Үнэ төлбөрийн талаарх мэдээлэлийг мэдэхийг хүсвэл чөлөөтэй асууна уу. - Эмнэлэгт хэвтэх төлбөрийн талаар
Эмнэлгийн төлбөрийн бичиг нь сарын сүүлээр хаагдаж ирэх сарынх нь 10 наас өмнө таны гар дээр очих болно. Төлбөрийн бичигийг 1 давхарын кассанд өгнө. Төлбөрийг 2 долоо хоногийн дотор төлнө үү.
※ Зам тээврийн ослын үед төлбөр нь зам тээврийн ослын даатгалаас гарна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг хүлээн авахаас авна уу. - Их хэмжээний мөнгө болон үнэт зүйлс хоол хүнс бүү авчирна уу.
- Зурагт үзэх хүсэлтэй хүмүүс 2 давхарт байрлах урьдчилгаа төлбөрт карт худалдах машинаас карт авч үзнэ
Тав тухтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд та бүхнээс доорх зүйлсийг даган мөрдөхийг хүсэж байна.
- Эмнэлэгт хэвтэх хугацаандаа эмч сувилагч нарын зааврыг чанд дагана уу
- Тамхи татахыг хориглоно. Зөвхөн тамхи татахыг зөвшөөрсөн газар татна уу
- Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Үл биелүүлсэн тохиолдолд эмнэлгээс албадан гаргана.
- Эргэлтийн цаг
Өдөр 15 аас 20 цагийн хооронд болно. Эмчийн үзлэг явагдаж байвал түр хүлээнэ үү \долоо хоногийн сүүл болон амралтын өдөр орно\
Сувилагчийн төв байранд эргэлтийн анкет байгаа тул анкетыг бөглөн үү.
Олон хүн болон хүүхдийг эргэлтээр авчирахгүй байна уу. Энэ нь халдвар хамгаалалтай холбоотой болно. - Сахиурын талаар
Манай эмнэлэгт сувилахуйн шинэ стандартыг мөрддөг учир сахиул шаардлаггүй юм.
\Гэвч, та гэр бүлийн хүнийг эрүүл мэнд болон насны шалтгаанаар зайлшгүй сахих хэрэгтэй бол эмчтэй зөвлөнө үү\
※ Нөхөн сэргээх өрөөнд уулзахыг хүсвэл сувилагчаас лавлана уу. Эмнэлэгт хэвтэх үед машины зогсоол хэрэглэх боломжгүй
Утсаар дуудах үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд зөвхөн аман мэдээ дамжуулна. Нийтийн утас 1 болон 3 давхарт байрлаж байгаа болно. Гар утсаар ярихыг хориглоно. - Тусгай өрөөнд орох хүсэлтэй өвчтөн доорх үнийг өдөр бүр төлнө.
Тусгай өрөө 10,500иен ~26,250иен Ганцаарчилсан өрөө 6,300иен 2 хүний өрөө 4,200иен 3 хүний өрөө 3,150иен 4 хүний өрөө 2,100иен - Эмнэлгээс гарах
Эмнэлгээс гарах зөвшөөрөлийг эмчээсээ аваад эмнэлэгт хэвтэсний төлбөрөө төлсний дараа та харьж болно. Хэрвээ та эмнэлэгт хэвтсэний барьцаа мөнгө төлсөн бол анкэтаа бөглөж өгөхийг анхаарна уу. - Машин зогсоолын талаар
Эмнэлэгт хэвтэх үед машины зогсоол хэрэглэх боломжгүй
- Өглөөний хоол 8 цаг орчимд, өдрийн хоол 12 цаг орчимд, оройн хоол 6 цаг орчимд байна.
- Эмнүүдийг таньд аваачиж уулгана. Хэрвээ та өөрөө уух чадвартай бол өөрөө ууж болно.
- Орой 9 цагаас гэрэл унтраана
- Шинжилгээний улмаас хоол идэхгүй байх тохиолдол байна. Тухайн үед тайлбарлах болно.
- Таны халууныг өдөрт нэг удаа үзнэ. Өглөө 10 цаг орчимд эсвэл 14 цаг орчимд үзнэ.
- Усанд орохын тулд эмчээс зөвшөөрөл авна.
- Гадагш гарах, гадуур хонох тохиолдолд эмчээс зөвшөөрөл авна. Та гадагш гарах шалтгаанаа тусгай анкетанд бөглөж бичээд сувилагчийн тасагт хүлээлгэн өгөөд гадагшаа гарч болно.
- Гэр бүлийн хүнийхээ биеийн байдлын талаар мэдэхийг хүсвэл та эмчлэгч эмчээс цаг авах шаардлагатай. Та хүсэлтээ хэлнэ үү. Мөн, зөвлөх эмчээс цаг авах тохиолдол байх боломжтой.
- Өөр ойлгомжгүй зүйл эсвэл тодорхой бус зүйл байвал та чөлөөтэй асууж болно.
- Эмчилгээний зөвөлгөө, эмнэлгийн зардал, эмчилгээтэй холбоотой асуудлыг эмнэлэгийн зөвөлгөөний тасгаас асууж лавлана уу.
※ Гэнэтийн тохиолдол, гал, газар хөдлөх, байгалийн гамшигын үед эмнэлгийн ажилчидын заавар зөвөлгөөг дагана уу
- Хөргөгч
2 болон 3 давхарт байрлаж байна. Дундын өмч учраас та нэрээ бичиж эд зүйлсээ хийнэ үү. - Тасаг
- Сувилагч дуудах систем ор болгонд суулгасан байна. Товчлуурыг дарж хариу дуудах үед ярина уу.
- Зурагтын картыг хэрэглэнэ үү.
- Айркондишнерийн удирдах удирдлага өрөөний орох хаалганы орчимд байрлана.



















